Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 дүгээр сарын 9
TechFix UB таны мэдээллийг зөвхөн захиалга, засвар үйлчилгээ, бүртгэлийг тань ажиллуулахад ашигладаг. Энэ хуудсанд бид юу цуглуулдаг, хэнтэй хуваалцдаг, та хэрхэн устгуулж болохыг тайлбарлав.
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэл: имэйл хаяг, нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг.
- Захиалга: нэр, утас, имэйл, хаяг, тэмдэглэл, авсан бараа, дүн, хүргэлт ба төлбөрийн сонголт.
- Засвар ба холбоо барих хүсэлт: нэр, утас, таны бичсэн гарчиг, мессеж.
- Google эсвэл Facebook-ээр нэвтэрвэл: нэр, имэйл хаяг, тухайн үйлчилгээний хэрэглэгчийн дугаар. Бид таны нууц үг, найзууд, нийтлэл, зурагт хандахгүй.
- Хурууны хээ / Face ID-аар нэвтрэхэд (passkey): зөвхөн нийтийн түлхүүр ба төхөөрөмжийн нэр хадгална. Таны хурууны хээ, царай төхөөрөмжөөс гарахгүй.
- Мэдэгдэл асаавал: таны хөтчийн өгсөн мэдэгдлийн хаяг (төхөөрөмж тань таних нэргүй), захиалгын төлөвийн мэдэгдлүүд. Унтраах эсвэл бүртгэлээс гарахад энэ төхөөрөмжийн хаяг устана.
- Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтчийн төрөл, хандсан хуудас, хугацаа. Сервер болон хүсэлтийн давтамжийн хязгаарт хэрэглэнэ.
Бид нууц үг хадгалдаггүй. Нэвтрэх нэг удаагийн кодыг шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгалах ба 10 минутын дараа хүчингүй болно. Банкны картын мэдээлэл энэ сайтаар цуглуулдаггүй: төлбөрийг QR, дансаар эсвэл бэлнээр хийнэ.
Хэрхэн ашигладаг вэ
- Захиалга боловсруулах, хүргэх, төлбөр шалгах, таны захиалгын түүхийг харуулах.
- Засвар болон холбоо барих хүсэлтэд хариу өгөх.
- Таныг бүртгэлд нэвтрүүлэх, нэвтрэх код болон захиалгын баталгаажуулалтыг имэйлээр илгээх.
- Сайтыг хортой хандалт, спам, нэвтрэх оролдлогоос хамгаалах.
Бид зар сурталчилгааны болон хандалт хэмжих (analytics) хэрэгсэл ашигладаггүй, таны мэдээллийг худалддаггүй.
Хэнтэй хуваалцдаг вэ
Мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай дараах талуудад хүргэнэ:
- Сайт байрлах серверийн үйлчилгээ үзүүлэгч (мэдээлэл тэдний сервер дээр хадгалагдана).
- Нэвтрэх код, захиалга болон хүсэлтийн мэдэгдлийг хүргэдэг имэйлийн үйлчилгээ.
- Та мэдэгдэл асаасан бол таны хөтчийн мэдэгдэл хүргэх үйлчилгээ (Google, Apple, Microsoft эсвэл Mozilla): захиалгын дугаар, төлөв шифрлэгдэж дамжина.
- Та тэднийг сонгож нэвтэрвэл Google эсвэл Meta (Facebook).
- Хүргэлт хийж буй ажилтан: нэр, утас, хаяг.
- Хууль ёсны дагуу шаардсан эрх бүхий байгууллага.
Күүки ба төхөөрөмжид хадгалагдах зүйл
- Нэвтрэлтийн күүки: таныг нэвтэрсэн хэвээр байлгана, 30 хоногийн дараа дуусна.
- Түр күүки: Google, Facebook-ээр нэвтрэх үед аюулгүй байдлыг шалгах зорилготой, нэвтэрч дуусмагц устана.
- Хөтчийн санах ой: таны сагс болон суулгах санал хаасан тэмдэглэл. Зөвхөн таны төхөөрөмж дээр байна.
- Апп кэш: сайтыг хурдан нээхийн тулд зураг, техникийн файлууд хадгална. Хувийн мэдээлэл агуулахгүй.
Зар сурталчилгааны эсвэл хөндлөнгийн мөрдөх күүки ашигладаггүй.
Хэр удаан хадгалдаг вэ
- Бүртгэл, захиалга, хүсэлт: та устгуулах хүртэл, эсвэл бид устгах хүртэл. Тогтмол хугацаа тогтоогоогүй.
- Нэвтрэлтийн холбоо: 30 хоног, эсвэл гарах хүртэл.
- Нэвтрэх код: 10 минутын дараа хүчингүй болж, дараа нь автоматаар цэвэрлэгдэнэ.
- Серверийн лог файл: хэмжээгээр эргэлдэж, хуучин нь автоматаар устана.
- Нөөц хуулбар: шөнө бүр авч, сүүлийн 14-ийг хадгална. Устгасан мэдээлэл хамгийн ихдээ 14 хоногийн дараа нөөцөөс бүрэн арилна.
Таны эрх ба мэдээлэл устгуулах
Та нэр, утас, хаяг, захиалгын түүхээ Миний бүртгэл хэсгээс харж, засаж, passkey-гээ устгаж болно.
Бүртгэл болон мэдээллээ устгуулах бол бүртгэлтэй имэйл хаягаа дурдаж бидэнд хүсэлт илгээнэ үү (Facebook, Google-ээр нэвтэрсэн бол мөн адил). Бид таныг мөн эсэхийг шалгаад бүртгэл, нэвтрэх мэдээлэл болон хүсэлтүүдийг тань устгаж, хариу мэдэгдэнэ. Дууссан захиалгын дугаар, бараа, дүн борлуулалтын бүртгэлд үлдэх ч таны нэр, утас, имэйл, хаяг тэндээс арилна. Идэвхтэй захиалга байвал түүнийг дууссаны дараа устгана.
Facebook эсвэл Google-ийн холбоог салгахын тулд тухайн бүртгэлийнхээ тохиргооны апп-уудын жагсаалтаас энэ сайтыг хасаж болно.
Аюулгүй байдал
Сайттай холболт шифрлэгдсэн (HTTPS). Нэвтрэлтийн токен, код зэргийг шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгална. Хэдий ч интернэтээр дамжих мэдээллийг бүрэн эрсдэлгүй гэж баталгаажуулах боломжгүй.
Бодлогын өөрчлөлт
Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэчилж, дээрх огноог солино.
Холбоо барих
Нууцлалын талаарх асуулт, устгах хүсэлтээ TechFix UB-д илгээнэ үү:
- info@techfixub.com
- 77207369
- Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 23 хороо шинэ хотын захиргаа
- Холбоо барих хуудас